02/26/2026 | Press release | Distributed by Public on 02/26/2026 22:28
Аймгийн Засаг даргын 01/128 тоот чиглэлийн дагуу АРГАЛАНТ сумын Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Я. Энхбаатар хүүхдийн дуу хоолой, оролцоог хангах, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусгах зорилгоор 2026 оны 02 сарын 24-ний өдөр ЕБС-ийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн сурагчдын төлөөлөлтэй "Хүүхдээ сонсох өдөр" уулзалтыг зохион байгууллаа.✅ Уулзалтын үеэр хүүхдүүд тулгамдаж буй нийт 10 асуудал дэвшүүлсэн байна. Хүүхдүүдээс гаргасан санал, асуудлыг эрэмбэлэн нэгтгэж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж ажил болгон хэрэгжүүлэх юм. "Хүүхдээ сонсох өдөр" уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээ нь хүүхдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх суурь арга хэмжээ болсноороо онцлог байна.✅ Зарим асуудлаар нээлттэй уулзалтад үзэл бодлоо илэрхийлж чадаагүй хүүхдүүдийн төлөөлөл нь "ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ"-ийн тэргүүнд захидлаар саналаа бичиж болно. Захидлын хариуг бичгээр буцаан явуулна. Ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа үзэл бодлыг хүндэтгэн сонсож, оролцоог нь бодит ажил хэрэг болгох нь бидний эрхэм зорилт юм.