08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/20/2026 03:40
Төв аймаг 2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлаж, судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлэх зорилт тавин ажилласны үр дүнд өнгөрсөн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг ахиулж чадсан.
Боловсролын чанарыг сайжруулахад заавал судлах хичээлийн чанарыг сайжруулахаас гадна хүүхэд, залуучуудад олон талын мэдлэг, чадвар эзэмшүүлэх нь нэн чухал юм. Энэ хүрээнд Төв аймаг АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын 30 ажилтанг хүлээн авч, хоёр сарын турш хамтран ажилласан билээ.
Өөрийн төрсөн гэр, хайртай гэр бүлээсээ холдон монгол ахуй, соёл, зан заншилтай танилцаж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах их замын эхлэл болсон "Бэлтгэл хөтөлбөр"-өө амжилттай дуусгасан АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд өнөөдөр /2026.08.20/ "Монгол туургатан театр"-ын их танхимд "Тангараг"-аа өргөлөө.
Тангар өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричарт Буанган, Орон хариуцсан захирал Лиса Пауэрс, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, далайн орнуудын газрын захирал Г.Баттулга, Боловсролын Ерөнхий газрын НТСБХ-ийн дарга Д.Энхтулга нар оролцож, сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Дашрамд дурдахад Энхтайвны корпусын анхны сайн дурын ажилтнууд 1991 онд ирснээс хойш эдүгээ 1500 орчим сайн дурын ажилтан Монгол Улсын өнцөг булан бүрд хүрч ажиллажээ.