07/08/2025 | Press release | Distributed by Public on 07/08/2025 21:11
Даалгаврын нэр:
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний зайнаас цахим болон богино цагаар хөдөлмөр эрхлэх боломж ба дэд бүтцийн хүртээмж" судалгааны зөвлөх үйлчилгээ
Зорилго:
Зөвлөх үйлчилгээ нь "Хөгжлийн бэрхшээлтэй хүний зайнаас цахим болон богино цагаар хөдөлмөр эрхлэх боломж ба дэд бүтцийн хүртээмж" судалгааны хүрээнд:
✅ Баримт бичгийн шинжилгээ хийх;
✅ Судалгааны дизайн, арга зүй, аргачлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
✅ Чанар болон тоон судалгааны асуулга боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
✅ Өгөгдөл, мэдээллийн сан боловсруулах, анализ хийхэд дэмжлэг үзүүлэх;
✅ Тайланг уншиж, бодлогын түвшинд санал, зөвлөмж боловсруулах.
Дээрх хүрээнд "Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн"-ийн "Хүн ам, гэр бүлийн хөгжлийн судалгааны сектор"-ын үндсэн багийн гишүүдэд онол, арга зүй, аргачлалд тулгуурлан судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой болно. Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн нь эрх бүхий иргэнийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах ур чадвар, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн дараах шаардлагыг хангасан байна.
Зөвлөх /1 хүн/ |
Боловсрол: ✅ Социологич, хүн ам зүйч болон нийгмийн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх; |
Туршлага: ✅ Дээрх чиглэлээр 5-с дээш жил ажилласан; ✅ Эрдэм шинжилгээний ажлын тайлан, өгүүлэл бичиж байсан туршлагатай байх; ✅ Олон улсын төсөл, хөтөлбөр болон улсын хэмжээний судалгаа хийж байсан туршлагатай байх; ✅ Тоо мэдээллийн анализ, статистик шинжилгээний ахисан түвшний чадвар, туршлагатай байх; ✅ Зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай байх; |
|
Шаардлагатай ур чадвар: ✅ Тоон болон чанарын судалгааны арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх; ✅ SPSS, Stata, R программууд эсвэл аль нэгийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байх; ✅ Баримт бичгийн шинжилгээ хийх чадвартай байх; ✅ Судалгааны багт мэргэжил арга зүйгээр хангах чадвартай байх; ✅ Англи хэлний мэдлэгтэй байх; ✅ Үүрэг, хариуцлага хүлээх чадвартай байх; ✅ Харилцааны өндөр ур чадвартай байх; ✅ Багаар ажиллах чадвар; ✅ Төлөвлөх, зохион байгуулах ур чадвар; ✅ Асуудлыг шийдвэрлүүлэх гарц, арга замыг тодорхойлох чадвар. ✅ Гүйцэтгэгч байгууллагатай тогтсон хугацаанд хамтарч ажиллах; |
Санал ирүүлэх:
• Судалгааны ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга;
• Иргэний CV, боловсролын гэрчилгээний хуулбар;
• Нийгмийн даатгалын сүүлийн 6 сарын хуулбар;
Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй иргэн нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагаас өмнө info@institute.gov.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09.00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, 55 дугаар байр, 2 дугаар давхар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн байр
Харилцах албан тушаалтны нэр: ХАГБХСС-ын эрхлэгч Г.Уянгаа Утас: 88525366, ЭША М.Хонгорзул Утас: 94849169