02/05/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 22:41
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам", Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны "Аргачлал, загвар батлах тухай" 100 дугаар тушаалыг үндэслэн Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэгжүүдийн дарга, мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлуудтай 2026 оны "ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ" батлах арга хэмжээг зохион байгууллаа. 2026 оныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас "Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан аймаг, нийслэлийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд нь өөрийн хариуцсан орон нутагтаа ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж ажиллах юм.