Ministry of Foreign Affairs of Mongolia

08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/13/2026 20:42

УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон дэд бүтэц зэрэг асуудлыг богино хугацааны төсөв, нэг удаагийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжгүй. Ийм төслүүд олон жилийн хугацаанд тогтвортой санхүүжилт шаарддаг.

Урт хугацааны санхүүжилт нь:

Томоохон төсөл, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх

Санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой байлгах

Төсвийн ачааллыг бууруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

Олон Улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын оролцоог татах

Ногоон бонд, сан, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг санхүүгийн хэрэгслийг ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг.

UNCCD COP17 хурлын хүрээнд газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, бэлчээрийг нөхөн сэргээх, байгальд суурилсан ногоон дэд бүтцийг хөгжүүлэх асуудал онцгой ач холбогдолтой. Эдгээр зорилтыг бодит төсөл болгон хэрэгжүүлэхэд урт хугацааны, тогтвортой санхүүжилт зайлшгүй шаардлагатай.

️ Нийслэлийн хэмжээнд хэрэгжих ногоон болон дэд бүтцийн томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагч татах, хөрөнгийн зах зээлийн хэрэгслийг ашиглах нь хотын тогтвортой хөгжлийн санхүүгийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн Хөгжлийн сан, Ногоон сан, Эрсдэлийн удирдлагын сан, Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сан зэрэг санхүүжилтийн чиглэлүүдийг хөгжүүлэх замаар Нийслэлийн стратегийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 14, 2026 at 02:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]