02/16/2026 | Press release | Distributed by Public on 02/15/2026 20:26
Өвөг дээдсийнхээ малч ухааныг өвлөн, уламжилж яваа Баян сумын малчид болох Алтангэрэлийн Ганболд, Алтангэрэлийн Батчулуун нар энэ жил "Аймгийн аварга малчин-өрх" цол хүртсэн. Нэг гэр бүлээс, тэр дундаа төрсөн ах, дүү хоёр нэгэн зэрэг аварга малчин болж байгаа нь малч удмын үргэлжлэл, хөдөлмөрийн үр шим, хамтын хүч, өв уламжлалын тод илэрхийлэл болж байгааг онцолмоор... Ховорхон тохиох агшинд хос аварга болсон малчин ах, дүү хоёрт болон гэр бүлийнхэнд нь баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.