Ministry of Foreign Affairs of Mongolia

07/04/2025 | Press release | Distributed by Public on 07/04/2025 15:18

07 ADVANCED NEWS

Агаарын температур: 07 дугаар сард агаарын дундаж темперaтур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. I арав хоногийн сүүлч, II арав хоногийн ихэнх хугацаанд, III арав хоногийн дунд үеүүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол I арав хоногийн эхэн болон дунд, III арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадас: 07 дугаар сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын аадар бороо, бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Цаашдаа II арав хоногийн эхэн болон сүүлч, III арав хоногийн эхэн болон дунд үеүдэд бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. ЗӨВЛӨМЖ‼️

Энэ сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсч, нөөлөг салхины болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 04, 2025 at 21:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io