Ministry of Foreign Affairs of Mongolia

09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/14/2026 21:17

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт

Нэг. Зорилго

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2025-2028 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтот үзүүлэлтүүдтэй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг уялдуулан, иргэд, гэр бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд оршино.

Хоёр. Үндсэн үзүүлэлт

№ Үзүүлэлт Хэмжих нэгж 2025 2026 2027 2028 Хэрэгжүүлэх чиглэл

1 Гэр бүлд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагдсан иргэд мян. хүн 12.0 13.0 14.0 15.0 Гэр бүлийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшил

2 Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт хувь 90 92 94 95 Хүүхдийн өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх

3 Хүүхэд хамгааллын эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хувь 90 92 95 95 Хүүхэд хамгааллын хамтарсан үйлчилгээ

4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээ хүн 1,200 1,300 1,400 1,500 Нөхөн сэргээх болон сэргээн засах тусламж

5 Ахмад настанд үзүүлсэн урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн 4,500 4,800 5,100 5,400 Ахмад настны эрүүл мэндийн хяналт

6 Гэрийн сувилахуйн болон асаргаа, сувилгааны тусламж үйлчилгээ авсан иргэд хүн 500 550 600 650 Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ

7 Хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан ажиллагчид хүн 8,000 8,500 9,000 9,500 Хөдөлмөрийн эрүүл мэнд

8 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэлд хамрагдсан ажиллагчид хүн 5,000 5,500 6,000 6,500 Урьдчилан сэргийлэлт

9 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хувь 85 88 90 92 Хүртээмжтэй тусламж үйлчилгээ

10 Гэр бүл, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн салбар дундын хамтарсан арга хэмжээ тоо 20 22 24 26 Салбар хоорондын хамтын ажиллагаа

Гурав. Үзүүлэлт тус бүрийн хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Гэр бүлийн эрүүл мэнд

Зорилт: Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг нэмэгдүүлэх.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

• Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан гэр бүлд чиглэсэн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх;

• Эрүүл хооллолт, хөдөлгөөн, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах;

• Эх, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх;

• Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд холбон зуучлах;

• Сэтгэцийн эрүүл мэнд, архи, тамхи, мансууруулах бодисын хор нөлөөний талаар мэдээлэл түгээх.

3.2. Хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал

Зорилт: Хүүхдийн өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

• Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг;

• Хүүхдийн өсөлт хөгжил, хоол тэжээлийн байдлыг үнэлэх;

• Хүүхдийн хараа, сонсгол, шүд, сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг;

• Хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртсөн хүүхдийг эрүүл мэндийн тусламжид хамруулах;

• Хүүхэд хамгааллын хамтарсан багтай мэдээлэл солилцох;

• Эрсдэлт хүүхдийн эрүүл мэндийн мэдээллийг холбогдох журмын дагуу бүртгэх, хянах.

3.3. Ахмад настны эрүүл мэнд

Зорилт: Ахмад настны өвчлөлийг эрт илрүүлж, архаг өвчний хяналт, гэрийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

• Ахмад настны урьдчилан сэргийлэх үзлэг;

• Цусны даралт, цусан дахь сахар болон зүрх судасны эрсдэлийн үнэлгээ;

• Архаг өвчтэй ахмад настны хяналтыг сайжруулах;

• Гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ;

• Асран хамгаалагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт өгөх;

• Ахмад настны уналт, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх.

3.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Зорилт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

• Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ;

• Сэргээн засах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

• Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ;

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг;

• Эрүүл мэндийн байгууллагын орчин, мэдээллийг хүртээмжтэй болгох;

• Холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх.

3.5. Хөдөлмөрийн эрүүл мэнд

Зорилт: Ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

• Ажиллагчдын урьдчилан сэргийлэх үзлэг;

• Хөдөлмөрийн эрүүл мэндийн сургалт;

• Мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлийн үнэлгээ;

• Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тандалт;

• Ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлийн талаар зөвлөмж өгөх;

• Ажил олгогч, ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох.

Дөрөв. Салбар дундын хамтын ажиллагаа

Дараах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ:

• Сүхбаатар аймгийн Гэр бүл, хөдөлмөр, халамжийн байгууллага;

• Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг;

• Өрхийн эрүүл мэндийн төвүүд;

• Сумдын эрүүл мэндийн төвүүд;

• Боловсролын байгууллагууд;

• Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллага;

• Онцгой байдлын байгууллага;

• Цагдаагийн байгууллага;

• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажилладаг байгууллагууд.

Тав. Хэрэгжилтийн хяналт, үнэлгээ

Үзүүлэлтийн хэрэгжилтийг жил бүрийн эцэст дараах байдлаар үнэлнэ.

Үнэлгээ Хэрэгжилтийн түвшин

Үр дүнтэй 90-100%

Хангалттай 70-89%

Хэрэгжилт дунд 50-69%

Хангалтгүй 0-49%

Үзүүлэлтийн биелэлтийг эрүүл мэндийн байгууллагуудын статистик мэдээ, тайлан, цахим мэдээллийн сан болон холбогдох бүртгэлээр баталгаажуулна.

Зургаа. Хүлээгдэх үр дүн

2028 оны эцэст:

• Гэр бүлд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ;

• Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг сайжирна;

• Ахмад настны архаг өвчний хяналт, гэрийн тусламж үйлчилгээ өргөжинө;

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ;

• Хөдөлмөрийн эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайжирна;

• Гэр бүл, хүүхэд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагаа бэхжинэ;

• Иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тусламж үйлчилгээний үр нөлөө дээшилнэ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 15, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 15, 2026 at 03:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]