09/07/2026 | Press release | Distributed by Public on 09/07/2026 02:46
"АМЖИЛТЫН ӨДӨРЛӨГ-2" ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Нийгмийн хамгааллын тусгай төвийн "Амжилтын өдөрлөг-2" төгсөлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн арга хэмжээнд 22 үйлчлүүлэгч иргэн Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн цогц хөтөлбөрт амжилттай хамрагдаж, мэдлэг, ур чадвар, өөртөө итгэх итгэлээр өөрсдийгөө хөгжүүлэн төгслөө.
Өнөөдөр тэдний хувьд нэгэн сургалтын төгсгөл бус, амьдралынхаа дахин нэг шинэ эхлэл рүү алхаж буй онцгой өдөр байлаа.
Шинэ мэдлэг
Шинэ ур чадвар
Шинэ боломж
Шинэ эхлэл
Төгсөгчдөдөө цаашдын амьдралын замд нь амжилт, аз жаргал, итгэл дүүрэн ирээдүйг хүсэн ерөөе. Та бүхний өнөөдрийн алхам маргаашийн олон сайхан боломжийн эхлэл байх болтугай.