02/16/2026 | Press release | Distributed by Public on 02/15/2026 21:03
Айлчлан ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж
"Аймгийн аварга тариаланч"-аар шалгарсан:
• Цээл сумын Талын хайрхан 2-р багийн тариаланч Дагвын ҮРЖИНСҮРЭН, гэргий Заяатын ЭНХТҮВШИН
Аймгийн аварга хадланчаар шалгарсан:
• Цээл сумын Талынхайрхан 2-р багийн иргэн Ганбаатарын ГАНЗОРИГ, аав Жаргалын ГАНБААТАР
Ж.Самбуугийн нэрэмжит Залуу аварга малчин өрхөөр шалгарсан:
• Цээл сумын Хүүлэй хан 5-р багийн Сайнжаргалын АЛТАНШАГАЙ, гэргий О.ЭНХМЭНД нарын шагналыг Аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга А.Амарбаясгалан, Аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Эрдэнэбат нар гардуулан өглөө. Д.Үржинсүрэн нь жилд 400-500 га талбайд ургац хураалт, 1300-1700 га талбайд хөрс боловсруулалт, 2300 га орчим талбайд хор цацалтын ажлыг гүйцэтгэж, сумынхаа иргэдэд техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөрч тракторчин, комбайнчин юм. Г.Ганзориг нь өнгөрсөн жил 48 000 боодол өвс бэлтгэн, өвс тэжээлийн нөөцгүй айл өрхөд 12 000 боодол өвс нийлүүлж, мөн 3-5 өрхийг ажлын байраар хангасан байна. С.Алтаншагай, гэргий О.Энхмэнд нар малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрчимжсэн мал аж ахуй эрхлэн, Баянцагааны илүү нугаламт хонь, Сэлэнгийн цагаан толгойт үхэр үржүүлж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн 8 дахь жилдээ мал маллаж буй үе дамжсан малчин залуу гэр бүл юм. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.