President of Mongolia

07/12/2025 | Press release | Distributed by Public on 07/12/2025 06:05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

2025/07/12 8:01:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

"Улсын цол олгох тухай" зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:

  • 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Баянхонгор аймгийн үндэсний сурын холбооны харваач Баярдаваагийн Баянмөнхөд "Улсын гарамгай харваач" цол,
  • 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, "Алдар" спорт хорооны харваач Хайдавын Хүрэлтуяад "Улсын мэргэн" цол.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:

  • 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, "Цэц чандмань" харваачдын холбооны харваач Баянмөнхийн Сугармаад "Улсын тод харваач" цол,
  • 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, "Алдар спорт" хорооны харваач Алаг-Эрдэнийн Содномпилд "Улсын онч харваач" цол,
  • 40 сумнаас 36 сум онож гуравдугаар байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбооны харваач Наваантуяагийн Банзрагчид "Улсын гоц харваач" цол,
  • 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Халиун-Өндөр багийн харваач Чагнаадоржийн Гандаваад "Улсын мэргэн" цол тус тус олголоо.
President of Mongolia published this content on July 12, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 12, 2025 at 12:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io