Ministry of Foreign Affairs of Mongolia

09/29/2026 | Press release | Distributed by Public on 09/29/2026 00:04

“АНХДАГЧДЫН АЛТАН НАМАР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

"АНХДАГЧДЫН АЛТАН НАМАР-2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Үйлдвэрлэлийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжих, сурталчлан таниулах, эрүүл, аюулгүй хүнсийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор "АНХДАГЧДЫН АЛТАН НАМАР-2026" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдаанд:

Төмс, хүнсний ногоо

Хүлэмжийн аж ахуй

Жимс, жимсгэнэ

Үр тариа

Хүнсний үйлдвэрлэл

️ Хоол үйлдвэрлэл

Хөнгөн үйлдвэрлэл

Хоршоо болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох боломжтой.

Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдөр

Хаана: Булган аймгийн Цэнгэлдэх хүрээлэн

Оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж, хоршоод Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэгтэй холбогдож бүртгүүлнэ үү.

Утас: 99418814

Үйлдвэрлэгчээ дэмжиж, орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчилцгаая

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 29, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 29, 2026 at 06:04 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]