Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

09/08/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 02:18

ЛАБОРАТОРИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД УЯЛДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт: Алтанбулаг дахь Гаалийн салбар лаборатори Мал эмнэлгийн лаборатори Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори зэрэг лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

✔️Сэлэнгэ аймгийн лабораториуд нь хүнсний аюулгүй байдал, мал амьтны эрүүл мэнд, ургамлын хорио цээр, экспорт импортын бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

✔️Гэвч лабораториудын тоног төхөөрөмж, хүний нөөц, урвалж бодисын хангамж, шинжилгээний хүчин чадал харилцан адилгүй, зарим шинжилгээний чиглэл давхарддаг тул улсын хэмжээнд лабораториудын чиг үүрэг, хүчин чадал, тоног төхөөрөмж, хүний нөөц, шинжилгээний төрөл, итгэмжлэлийн хүрээг нэгдсэн байдлаар уялдуулах шаардлагатай байгааг онцоллоо.

✔️Цаашид лабораториудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, стандарт, мэдээллийн сан, чанарын удирдлагын тогтолцоонд уялдуулах чиглэлээр бодлогын судалгаа, дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 08, 2026 at 08:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]