11/04/2025 | Press release | Distributed by Public on 11/05/2025 02:35
"ЭХ ДАГИНЫ ТҮҮХ" зурагт ном Б.Шүүдэрцэцэг Монгол төрийн Хатан эрдэнэ, Тус эрдэнэ Тунгалаг чандмань, Ачлалт ялгуулсан Эх дагина Цэндийн Дондовдулам хатан 1874 онд Цэцэн хан аймгийн хөвчийн Жонон бэйсийн хошуунд зайсан цолтой Цэндийн ууган охин болж мэндэлжээ.
✅ Дүү Дэндэвдулам нь Эх дагины 19 нас хүрдэг жил мэндэлсэн агаад эгч шигээ авьяаслаг төдийгүй "УМ ЗАНДАН ШИРЭЭ" дууны шүлгийг зохиосон ажээ.
✅️Дунгаамаа 1896 онд Амарбаясгалант хийдэд наймдугаар Богд ЖИБЗУНДАМБА гэгээнтнийг залрах үеэр танилцсан байна.
Тэд амьдралынхаа туршид үрийн зулай үнэрлээгүй ч олон хүүхдийг үрчлэн авч өсгөж байсан агаад Эх дагины хамгийн хайртай хүү нь Мөрдорж байсан юм. Хожмоо хүү нь Монгол Улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин болсон билээ. Эх дагина Гадаад хэргийн сайд Ханддорж вангийн хамт "ЗУУН ЛАНГИЙН ЖОРОО ЛУУС" хэмээх дууны шүлэг зохиосон нь Богд хаант Монгол Улсын анхны төрийн дуулал болжээ.