Ministry of Foreign Affairs of Mongolia

09/04/2026 | Press release | Distributed by Public on 09/04/2026 00:38

🇲🇳Монгол түмэн Та бүхэндээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойн мэндийг хүргэж, “Монгол бахархлын өдөр”-ийн эрхэм сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шинжлэх ухааны академиас Их эзэн Чингис хааныг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлснийг шинжлэн тогтоосноор Та бид 2012 оноос эхлэн энэ өдрийг "Монгол бахархлын өдөр" хэмээн тэмдэглэн ирсэн түүхтэй.

Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд өв уламжлал, их түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж ирсэн монгол түмэн Та бидний хувьд энэ өдөр бахархан тэмдэглэж, бахдан дээдлэх учиртай их хүндэтгэлийн өдөр бөгөөд Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үлдээсэн өв, бүтээсэн түүх хязгааргүй юм.

Иймд Монгол эх орныхоо туждаа нандигнан хамгаалах тусгаар тогтнол, уламжлуулан үлдээх үнэт зүйлийн иш үндэс, эх өв болсон нутгийн ард иргэд та бүхэндээ "МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ийн мэндийг хүргэж, сайн сайхныг ерөөе.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 04, 2026 at 06:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]