Ministry of Foreign Affairs of Mongolia

09/05/2025 | Press release | Archived content

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Аймгийн засаг даргын ивээл дор хүнс, хөдөө аж ахуйн салбарын онол практикийн бага хурал боллоо. Тус хуралд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орон тооны бус зөвлөх О.Үржин, О.Цолмон, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Хишигдаваа, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар болон багш нар, сумдын Засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл, холбогдох албаны нийт 130 хүн оролцлоо. Монгол хонины ноосон ашиг шимийн гарц, чанарын зарим үзүүлэлтийг судалсан дүн" сэдвээр ХААИС-МААБСургуулийн багш, доктор Л.Норовсүрэн, "Биотехнологийн аргаар мал, амьтны нэмэгдэл тэжээл үйлдвэрлэх боломж" сэдвээр ХААИС-МААБСургуулийн багш, доктор Б.Урантүлхүүр "Нутгийн монгол хонины махан ашиг шимийн зарим үзүүлэлт, түүний баталгаажилт" сэдвээр ХААИС МААБСургуулийн багш, доктор Т.Ариунболд, "Малын тэжээлийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх боломж"сэдвээр ХААИС-МААБСургуулийн багш, доктор А.Эрдэнэчимэг, "Малжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн" сэдвээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.Хишигдаваа, "Аймгийн хэмжээний бэлчээрийн өнөөгийн төлөв байдал" сэдвээр ХХААГазрын мэргэжилтэн Д.Бямбадорж нар тус тус мэдээлэл хүргэлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 05, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 07, 2025 at 14:59 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]