09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 00:43
Мөн нээлтийн арга хэмжээний үеэр Номгон сумын Засаг даргын Жуух бичгээр сургуулийн үйлчлэгч Б.Баярцэцэгийг шагнаж, олон жилийн хөдөлмөр, ажил үйлсийг нь үнэлэн хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд сурагчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын орчны чанарыг сайжруулах зорилгоор хийгдсэн 9.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд багшийн зөөврийн компьютерыг гардуулан өглөө.
Тус сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд 1-9 дүгээр ангийн 10 бүлэгт 232 суралцагч суралцахаар одоогоор баталгаажаад байна. Шилжин ирсэн зарим суралцагчдын шилжилт хөдөлгөөн, бүртгэл бүрэн дуусаагүй байгаа тул суралцагчдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Тус сургууль энэ хичээлийн жилд:
"Суралцагч бүрийн онцлог хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаар суралцагчдын тэгш, идэвхтэй оролцоо, суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах"
зорилгыг хэрэгжүүлэн ажиллахаар зорьж байна.
Эрдэм боловсролын их үйлсийг түгээн дэлгэрүүлж буй нийт багш, ажилтан, суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад 2026-2027 оны хичээлийн жилийн мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!