02/10/2026 | Press release | Distributed by Public on 02/10/2026 19:59
COP17 нь дэлхийн 190-ээс дээш улсын төлөөлөгч, 10 000 орчим оролцогч (засгийн газрын гишүүд, сайд нар, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага) оролцох томоохон олон улсын арга хэмжээ байх бөгөөд цөлжилт, газрын доройтол, ган зэрэг дэлхийн түвшний экологийн сорилтуудыг хэлэлцэн шийдэх чухал форум болно.
Энэ хурлын зохион байгуулалт нь Монгол Улсын хувьд олон талын ач холбогдолтой:
COP17-ыг зохион байгуулах эрхийг Монгол Улс 2025 оны 2 дугаар сард албан ёсоор баталгаажуулсан ба Монголын Засгийн газар, Олон улсын байгууллагууд (UNCCD, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр гэх мэт) хамтран бэлтгэл ажлыг явуулж байна.
Энэхүү хурал нь Монгол Улсыг дэлхийн экологийн манлайллын төв болгоход чухал алхам болж, уур амьсгал, газар ашиглалт, байгаль орчны тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын хэмжээнд хамтран шийдэх суурь болох юм.