Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 09:04

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН 'Е- PROPERTY' СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн шинэчлэн хөгжүүлсэн "e-Property" систем, мөн цахим хэлбэрээр хийсэн хэлцэл болон цахимаар барьцааны эрх хүлээн авч бүртгэл хөтлөх системийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд улсын хэмжээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтөлдөг 13 сумын улсын бүртгэгч болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч нарт 2026 оны 09 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шинэчлэн хөгжүүлсэн "e-Property" системийн хэрэглээ, давуу тал, системд бүртгэл хөтлөхөд анхаарах асуудал, эрхийн улсын бүртгэлийг нэгдсэн арга зүйгээр хөтлөх, системийн ашиглалт, мэдээллийн технологи болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах чиглэлээр мэдлэг, дадлага олгох юм.

2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг "e-Property" системээр хүлээн авч, системийг амжилттай нэвтрүүллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 15:04 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]