Ministry of Foreign Affairs of Mongolia

08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/19/2026 21:13

COP17 | НОГООН БҮСЭД УЛААНБААТАР ХОТЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД ТАНИЛЦУУЛАГДАЖ БАЙНА

COP17 | НОГООН БҮСЭД УЛААНБААТАР ХОТЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД ТАНИЛЦУУЛАГДАЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсэд нийслэл хотоос таван павильонд үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон байрлаж, Улаанбаатар хотын хөгжил, ногоон шилжилт, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, иргэдэд танилцуулж байна.

Үндсэн таван чиглэлээр:

Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хот, тусгай бүсүүдийн төлөвлөлт

Дэд бүтэц, нийтийн тээвэр, авто зам болон агаарын бохирдлыг бууруулах цогц төслүүд

Ногоон эрчим хүч, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн төслүүд

Нийслэлийн дөрвөн агро паркийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны боломж

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг танилцуулж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцлон хэлэхдээ, энэхүү олон улсын хурал нь Улаанбаатар хотын хөгжилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, илүү аюулгүй, амар амгалан, ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал боломж болж байгааг онцоллоо.

Ногоон хөгжил - Аюулгүй хот - Иргэдийн сайн сайхан амьдрал

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2026 at 03:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]