09/14/2026 | Press release | Distributed by Public on 09/13/2026 22:11
Хэнтий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв
Нэг. Зорилго
Төрийн байгууллагын үйл ажиллагаа, цаг агаар, ус, орчны шинжилгээний мэдээ мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой, шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд оршино.
Хоёр. Хөтөлбөрийн зорилт
1. Иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг тогтмол, ойлгомжтой хэлбэрээр хүргэх;
2. Байгууллагын үйл ажиллагаа, төсөв, худалдан авалт болон бусад ил тод мэдээллийг нээлттэй мэдээлэх;
3. Цаг агаар, ус, орчны мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулах;
4. Иргэдийн санал, хүсэлт, асуултыг хүлээн авч, хариу өгөх үйл ажиллагааг сайжруулах;
5. Цахим мэдээллийн сувгийн ашиглалтыг нэмэгдүүлэх;
6. Шилэн ажиллагаа, ил тод байдлын талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх.
Гурав. Хэрэгжүүлэх арга хэмжээ
№ Арга хэмжээ Хугацаа
1 Байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар иргэдэд зориулсан мэдээлэл нийтлэх Тогтмол
2 Өдөр тутмын цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэх Өдөр бүр
3 Цаг агаарын урьдчилсан мэдээ, 5-10 хоногийн төлөв, анхааруулгыг ойлгомжтой хэлбэрээр мэдээлэх Тогтмол
4 Ус, орчны шинжилгээний холбогдох мэдээллийг олон нийтэд танилцуулах Тогтмол
5 Байгууллагын төсөв, санхүү, худалдан авалт болон ил тод мэдээллийг хуульд заасан хугацаанд нийтлэх Тогтмол
6 Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэлтийн талаар мэдээлэх Тогтмол
7 Иргэдэд зориулсан "Шилэн ажиллагаа гэж юу вэ?" мэдээлэл, зөвлөмж бэлтгэн хүргэх Улирал бүр
8 Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг олон нийтэд шуурхай хүргэх Шаардлагатай үед
9 Байгууллагын цахим хуудас болон цахим мэдээллийн сувгийн мэдээллийг шинэчлэх Тогтмол
10 Иргэдээс мэдээлэл, санал авах нээлттэй сувгийг ажиллуулах Тогтмол
11 Олон нийтэд нээлттэй мэдээллийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх Улирал бүр
12 Жилийн хэрэгжилтийн үр дүнг нэгтгэн олон нийтэд мэдээлэх XII сар
Дөрөв. Иргэдэд хүргэх мэдээллийн үндсэн чиглэл
4.1. Цаг агаарын мэдээлэл
• Өдөр тутмын цаг агаарын мэдээ;
• 5-10 хоногийн урьдчилсан мэдээ;
• Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг;
• Цасан болон шороон шуурга, хүчтэй салхи, аадар бороо зэрэг үзэгдлийн мэдээлэл;
• Улирлын цаг агаарын төлөв.
4.2. Ус, орчны мэдээлэл
• Гол, нуур, усны түвшний мэдээлэл;
• Усны аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг;
• Байгаль орчны шинжилгээ, ажиглалтын мэдээлэл;
• Орчны төлөв байдлын талаарх иргэдэд шаардлагатай мэдээлэл.
4.3. Байгууллагын ил тод мэдээлэл
• Байгууллагын чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагаа;
• Төсөв, санхүүгийн мэдээлэл;
• Худалдан авалт, гэрээний мэдээлэл;
• Хүний нөөцтэй холбоотой хуульд заасан нээлттэй мэдээлэл;
• Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээлэл;
• Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний мэдээлэл.
Тав. Иргэдтэй харилцах хэлбэр
Иргэдэд мэдээллийг дараах хэлбэрээр хүргэнэ.
1. Байгууллагын цахим хуудас;
2. Цахим мэдээллийн сувгууд;
3. Мэдээ, мэдээллийн зурагт хуудас;
4. Цаг агаарын сэрэмжлүүлэг;
5. Тайлбар, зөвлөмж;
6. Иргэдийн санал, хүсэлтийг цахимаар болон биечлэн хүлээн авах;
7. Шаардлагатай тохиолдолд хэвлэлийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах.
Зургаа. Хүлээгдэх үр дүн
1. Иргэд цаг агаар, ус, орчны мэдээллийг шуурхай, үнэн зөв, ойлгомжтой авах боломж нэмэгдэнэ.
2. Байгууллагын үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болно.
3. Иргэдийн мэдээлэл авах эрх хангагдана.
4. Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаа сайжирна.
5. Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийн хүртээмж нэмэгдэнэ.
6. Байгууллагын ил тод байдал, хариуцлага дээшилнэ.
Долоо. Хэрэгжилтийн хяналт
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал бүр дүгнэж, хэрэгжилтийн явц, үр дүнг байгууллагын удирдлагад танилцуулна.
Жилийн эцэст хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, олон нийтэд нээлттэй мэдээлэх арга хэмжээг зохион байгуулна.
Хариуцагч байгууллага:
Хэнтий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв
Хэрэгжүүлэх хугацаа:
2026 он