Ministry of Foreign Affairs of Mongolia

11/04/2026 | Press release | Distributed by Public on 11/03/2026 18:37

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 31-ний өдөр "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-д ажиллаж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ үеэр тус төвийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням Ерөнхий сайдын хавар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт 92.5 хувьтай байгааг танилцуулсан юм.

Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1,905 МВт, үүнээс төвийн бүсийнх 1,797 МВт байна. Харин 2026-2027 оны өвлийн оргил ачааллаар төвийн бүсийн хэрэглээ 1,956 МВт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд чадлын дутагдлыг БНХАУ-аас импортлох 80 МВт-ын эрчим хүч болон шинээр ашиглалтад орох Сүхбаатар аймгийн 70 МВт-ын дулааны цахилгаан станцаар нөхөхөөр төлөвлөжээ.

Ерөнхий сайд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний тэнцлийг цаг тутам хянах, гэнэтийн гэмтэл, саатал болон импортын цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт доголдсон үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг урьдчилан боловсруулах, шинээр холбогдох эх үүсвэрүүдийн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хангах, эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт хийхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

"Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК нь эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 24 цагийн турш шуурхай удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 04, 2026 at 00:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]