08/03/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 21:52
B Contemporary Art Gallery (BCAG)-аас 5 дахь жилдээ зохион байгуулж буй "CONTEMPORARY SERIES" хамтарсан үзэсгэлэнг дэлгэжээ.
Энэ удаагийн CONTEMPORARY SERIES #11 - "Сүүлчийн зүүд | Уур амьсгалын өөрчлөлт" үзэсгэлэнд 9 залуу уран бүтээлч оролцож, уур амьсгалын өөрчлөлт, ялангуяа усны асуудлыг шинжлэх ухааны тайлангаас илүүтэй урлагийн мэдрэмж, концепцоор дамжуулан илэрхийлснээрээ онцлогтой юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүдээр дамжуулан байгаль эх болон хүний нарийн холбоос, алдагдсан цаг хугацаа, ирээдүйд үлдэх найдвар зэрэг нийгэм, экологийн чухал асуудлуудыг хөнджээ.
Уг үзэсгэлэнг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр олон нийтэд хүргэхээр болсон байна.
"CONTEMPORARY SERIES" төслийн хүрээнд өнөөдийг хүртэл 100 гаруй уран бүтээлчийн 200 гаруй бүтээл цуглараад байгаа бөгөөд эдгээрээс сонгон COP17 хурлын үеэр дэлгэн үзүүлэх юм. Энэхүү үзэсгэлэн болон нээлтээ хийх баримтат кино нь COP17 бага хурлын иргэд, олон нийтэд нээлттэй "Ногоон бүс"-ийн хөтөлбөрт албан ёсоор орсон тул сонирхсон иргэд, бизнес эрхлэгчид болон залуучууд чөлөөтэй үзэж сонирхох боломжтой.