07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 22:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх зорилгоор тусгай мэргэжилтэй офицер албан тушаал, ахлагч албан тушаалд тус тус тусгай шалгалт зарлаж байна.
-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн иргэдийг ахлагч албан тушаалд,
-Мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүүгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, сэтгэл зүйч, их өгөгдөл, дата аналитик, хиймэл оюун ухаан, тогооч гэх мэт/-тэй иргэдийг офицер албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад өрсөлдөхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.