Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 18:31

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ УМАРД МАКЕДОН УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ГАДААД ХУДАЛДААНЫ САЙД ТИМЧО МУЦУНСКИ-ТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний долоо хоногийн үеэр Умард Македон Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Тимчо Муцунски-тэй 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Умард Македоны харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбарууд, ялангуяа урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтын хүрээнд тэлэх, бодит хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярилцаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын төгсгөлд "Хамтын ажиллагаа болон зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Умард Македон Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны яам хоорондын Протокол"-д Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 00:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]