Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

12/04/2025 | Press release | Distributed by Public on 12/04/2025 02:17

Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэхэд зорилтот бүлгийн иргэдийг дагалдан ажиллуулж тогтвортой ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжүүл

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд "Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд зорилтот бүлэгт хүрч ажиллах "Олон талт оролцогчдын платформ"-ыг хэрэгжүүлэх арга замын талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тогтвортой ажлын байраар дагалдан ажиллуулах зорилтот бүлэгт нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхийн гишүүд, хорихоос суллагдсан иргэн, орон гэргүй иргэд, согтуурах мансуурах донтой иргэн, асаргааны үйлчилгээ үзүүлж албан журмын ажил хөдөлмөр эрхлээгүй байсан иргэд хамрагдах юм. Төслийн зорилтот бүлэгт хүрч ажиллах оновчтой загвар, шийдлийг тодорхойлох, талуудын оролцоо бүхий платформыг бий болгох талаар санал солилцох зорилготой өнөөдрийн сургалт хэлэлцүүлэгт төслийн баг, ГБХНХЯ, ХХҮЕГ, дүүргийн халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, ШШГЕГ, Цагдаагийн байгууллага, судлаачид, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа гэрээт ТББ, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 04, 2025 at 08:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]