08/24/2026 | Press release | Distributed by Public on 08/23/2026 18:19
COP17 чуулганы ногоон ба цэнхэр бүсэд "Сэлбэ ухаалаг хот" төслөө танилцуулж байна
Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд "Сэлбэ ухаалаг хот" төслийг олон улсын шинжээч, төлөөлөгчид болон олон нийтэд танилцуулж байна. Манай баг бүрэлдэхүүн чуулга уулзалтын Цэнхэр (Blue Zone) болон Ногоон (Green Zone) бүсүүдэд зэрэг ажиллан, хотын тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн шийдлүүдээ онцолж байна.
ЦЭНХЭР БҮС (BLUE ZONE - PAVILION S2-30)
Цэнхэр бүсийн S2-30 тоот павилонд олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөлтэй стратегийн уулзалтуудыг амжилттай хийж байна. Тухайлбал, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните болон Хөтөлбөрийн менежер Арно Априю, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын захирал, суурин төлөөлөгч Жон Жү-Хёнь, Улс хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пелли нар зочилж, төслийн хөгжүүлэлт болон явцтай танилцсан юм.
НОГООН БҮС (GREEN ZONE - PAVILION C3)
Ногоон бүсийн С3 павилонд иргэд, олон нийт болон иргэний нийгмийн байгууллагуудад зориулан төслийн нийгэм, байгаль орчны үр ашгийг сурталчлан ажиллаж байна. Манай төсөл дээр ажиллаж буй 2000 орчим залуус "Газраа сэргээе, итгэлээ сэргээе" уриатайгаар хөрсөө нөхөн сэргээж, усаа ариг гамтай удирдаж, хотынхоо тэсвэртэй байдлыг цогцлоохын төлөө өдөр бүр бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.
Мөн Ногоон бүсийн павильонд салбарын мэргэжилтнүүд, зөвлөхүүд оролцсон "Ногоон санхүүжилт ба дэлхийн стандарт" сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж, Уур амьсгалын Ногоон Сан (GCF), Азийн Хөгжлийн Банк (ADB) зэрэг олон улсын байгууллагын туршлагыг томоохон бүтээн байгуулалтад хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.