Ministry of Foreign Affairs of Mongolia

02/16/2026 | Press release | Distributed by Public on 02/15/2026 19:41

THE AWARDS FOR THE CHAMPION OF THE PROVINCE, DETERMINED BY THE UGTAALTSAYDAM SUMAA, WERE PRESENTED IN THE CITY OF MASHIN.

Айлчлан ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан Угтаалцайдам сумын Талын-Уул багийн малчин Сахьяагийн ЭРДЭНЭБАЯР, Хар-чулуут багийн малчин Ахадын НАМСРАЙ гэргий Ядамсүрэнгийн БАТЧИМЭГ нарын шагналыг аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зхицуулалтын хэлтсийн дарга А.Амарбаясгалан, Аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Эрдэнэбат нар малчны хотонд нь гардуулан өглөө. С.Эрдэнэбаяр нь 18 наснаасаа мал маллаж хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж яваа сумын хошой аварга малчин юм. А.Намсрай, Я.Батчимэг нар бага залуу наснаасаа мал маллаж, мал маллах арга ухаанаа залуу үед өвлүүлэн сурталчилж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч, гойд ашиг шимт алтан медаль хүртсэн одонт ухнаараа салбартаа манлайлж байна. Эрдэнэт малын буян хишиг арвижин дэлгэрэх болтугай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 16, 2026 at 01:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]