Ministry of Foreign Affairs of Mongolia

08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/27/2026 05:29

“Эрүүл ажлын байрнаас- Эрүүл ажилтан” аянд амжилттай оролцож 'ТЭРГҮҮН' байрт шалгарлаа.

‍♂️‍♀️‍♂️Манай хамт олон "Эрүүл ажлын байрнаас- Эрүүл ажилтан" аянд амжилттай оролцож "ТЭРГҮҮН" байрт шалгарлаа. 2026.06.20

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Дорноговь Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулсан "Эрүүл ажлын байрнаас - Эрүүл ажилтан" аяны хүрээнд оролцсон 39 байгууллагаас Тэргүүн байрт шалгарсан эрхэм хамт олондоо халуун баяр хүргэе.

Өглөө бүрийн алхалт, гүйлт, түмэн дасгалыг тогтмол хийж хэвшүүлснээр хамт олны эрч хүч нэмэгдэж, эерэг уур амьсгал бүрдэн, ажилтан бүрийн эрүүл мэндийг дэмжсэн үр дүнтэй, өгөөжтэй аян болж өндөрлөсөнд баяртай байна.

‍♂️‍♀️‍♂️

Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвх санаачилгатай оролцсон нийт байгууллага, хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 27, 2026 at 11:29 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]