Ministry of Foreign Affairs of Mongolia

08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/20/2026 02:26

ЗАЛУУ ОФИЦЕРУУД НОМЫН ХАНДИВТ НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Залуу офицерын хөгжлийн жил"-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газраас өрнүүлж буй "Залуу офицер-нийгмийн үлгэр жишээ" сайн дурын аянд Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын залуу офицерууд нэгдэж, ном хандивлах сайн үйлсийн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан олон улсын жишигт нийцсэн шинэ өргөтгөлөө ашиглалтад оруулж байгаа бөгөөд тус байгууллагын залуу офицерууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн танин мэдэхүйг дэмжсэн 8 нэр төрлийн 68 ширхэг ном хандивлалаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2026 at 08:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]