Ministry of Foreign Affairs of Mongolia

01/27/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 22:33

THANK YOU

Сайхан сумын Номгон тосгоны нутаг "Ширээ нуруу" гэх газарт 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мал маллаж явсан нутгийн малчин иргэн Б.Отгонбаатар нь газар шорооны гадаргуу дээр ил гарсан вааран хэлтэрхий болон бусад эд өлгийн зүйлсийг харж, Номгон тосгоны Захирагчийн алба руу мэдээлэл өгсөн байна. Уг мэдээллийн дагуу тосгоны захирагч Э.Батсүх Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч Цагдаагийн ахмад Б.Түвшинтөр тус тосгоны Соёлын төвийн Орон нутаг сурталчлах танхимын ажилтан Н.Батболд нарын хамт тухайн газар очиход элсэн довцог үерийн усанд угаагдан, ил гарч ирсэн байдалтай хуучны ваарны хэлтэрхий, хэлбэр хийц нь бүтэн шахуу 4 ширхэг ваар, хүний гавлын яс, жижиг олдворууд байсаныг Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт мэдэгдсэн байна. Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч С.Хишгээ шуурхай арга хэмжээ авч ШУА-ийн Археологийн хүрээлэнд холбогдох мэдээлэл, материалыг бүрдүүлж хүргүүлж, Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрхлэгч, доктор Л.Ишцэрэн, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Галдан, СУАЖЗГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээ, статистик хариуцсан мэргэжилтэн Э.Гандорж нарын хамт уг олдвор олдсон "Ширээ нуруу" гэх газарт ажиллаж, "Гүймэг хайгуул" болон ил гарч ирсэн олдвор, хүний яс хэрэглэгдэхүүн, эд өлгийн зүйлсийг сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нарын хамт түүвэрлэн авч, шинжилгээнд явуулсан байна. Дурсгалт газар нь байгаль цаг уур, хүн амьтны үйл ажиллагаанд өртсөн бөгөөд сүйдэх эрсдэл өндөр байгааг илрүүлэн, мэдэгдсэний дагуу Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эргэзэн газар дээр нь очиж танилцан 2025 оны 07 дугаар сарын 19 өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хайгуул, малтлага хийх зөвшөөрөл өгч судалгааны ажлыг эхлүүлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө-Бугант чиглэлийн 27.5 км авто замын трассын дагууд хийгдэж буй замын газар шорооны ажлын явцад булш хөндөгдөн сүйтгэгдсэн байдлыг Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч С.Хишгээ, Ерөө сумын Соёлын төвийн орон нутаг сурталчлах танхимын ажилтан О.Нандинцэцэг, тус сумын Байгаль орчны байцаагч Д.Алтантулга нар очиж илрүүлэн ажилласан бөгөөд дээрх хайгуул, малтлагын хүрээнд соёлын үнэт өвийг илрүүлэх, авран хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдолтой эрдэм шинжилгээний ажил болсон юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг зохих журмын дагуу хамгаалж ажилласан Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч С.Хишгээ, Хяналт, шинжилгээ үнэлгээ, статистик хариуцсан мэргэжилтэн Э.Гандорж, Сайхан сумын Номгон тосгоны Соёлын төвийн дарга Г.Хаянхярваа, Сайхан сумын Номгон тосгоны Соёлын төвийн Орон нутаг сурталчлах танхимын ажилтан Н.Батболд, Ерөө сумын Соёлын төвийн дарга Ф.Болормаа, Ерөө сумын Соёлын төвийн орон нутаг сурталчлах танхимын ажилтан О.Нандинцэцэг, Сайхан сумын Номгон тосгоны захирагч Э.Батсүх, Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Ахлах мөрдөн байцаагч Цагдаагийн ахмад Б.Түвшинтөр, Ерөө сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Алтантулга нар болон иргэний үүргээ ухамсарлан олдворын тухай мэдээллэж, соёлын өвийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Сайхан сумын Номгон тосгоны малчин иргэн Б.Отгонбаатар нарт талархал илэрхийлье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 27, 2026 at 04:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]