President of Mongolia

02/17/2026 | Press release | Distributed by Public on 02/17/2026 06:37

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2026 оны хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэ удаагийн барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Улсын дархан аварга А.Сүхбат, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

XVII ЖАРНЫ "СҮРЭЭР ДАРАГЧ" ХЭМЭЭХ ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:

  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл найм давж түрүүллээ.
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын заан Оргихын Хангай долоо даван үзүүрлэлээ.

Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд шагнал гардуулж, баяр хүргэлээ.

President of Mongolia published this content on February 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 17, 2026 at 12:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]