President of Mongolia

07/15/2025 | Press release | Distributed by Public on 07/14/2025 21:20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

2025/07/15 11:08:46

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

"Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдон хаяа дэрлэн оршдог бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ.

Миний бие хоёр орны харилцааны хөгжлийг онцгойлон чухалчилдаг бөгөөд Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үзэл санааг үндсэн чиглэлээ болгон, харилцааны хөгжлийг зөв чиглэлд залж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урт хугацаанд тогтвортой урагшлуулан, хөрш орнуудын үлгэр жишээ харилцаа болгон хөгжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг шимийг хүртээхийн төлөө Тантай хамтдаа хүчин чармайлт гаргахад бэлэн байна.

Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, амар амгаланг хүсэн ерөөе" гэжээ.

President of Mongolia published this content on July 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 15, 2025 at 03:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io