Ministry of Foreign Affairs of Mongolia

08/13/2026 | Press release | Distributed by Public on 08/12/2026 19:17

ХОТУУД ЯАГААД ХӨГЖЛИЙН САН БАЙГУУЛДАГ ВЭ

Хотын хөгжил нь зөвхөн тухайн жилийн төсөв, богино хугацааны санхүүжилтээр хязгаарлагдахгүй. Зам, нийтийн тээвэр, орон сууц, эрчим хүч, усан хангамж, ногоон дэд бүтэц зэрэг хотын суурь хэрэгцээг хангах томоохон төслүүд урт хугацааны, тогтвортой санхүүжилт шаарддаг.

➡️ Иймээс хотууд хөгжлийн бодлого, стратегийн төслүүдээ тасралтгүй хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн сан байгуулан ажилладаг.

Хөгжлийн сан нь:

Хотын стратегийн төслүүдийг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх

Жилийн төсвөөс хамаарах хамаарлыг бууруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх

Дотоод болон Олон Улсын хөрөнгө оруулалтыг хотын хөгжилд татах

Бонд болон хөрөнгийн зах зээлийн бусад санхүүгийн хэрэгслийг ашиглах

Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дараагийн төсөл, бүтээн байгуулалтад эргэлтэд оруулах

Ногоон, тогтвортой хөгжлийн төслүүдийн санхүүжилтийг өргөжүүлэх ач холбогдолтой.

UNCCD COP17 Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй энэ үед газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг тогтвортой удирдах, байгальд суурилсан шийдэл, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх зорилтыг бодит төсөл, хөрөнгө оруулалттай уялдуулах асуудал чухал ач холбогдолтой байна.

Энэ хүрээнд хөгжлийн сан нь ногоон орон сууц, сэргээгдэх эрчим хүч, усны тогтвортой менежмент, байгальд ээлтэй дэд бүтэц зэрэг урт хугацааны төслүүдэд хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн Хөгжлийн санг итгэмжлэн удирдах хүрээнд Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлийн боломжийг ашиглан урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хотын хөгжлийн зорилтыг бодит хөрөнгө оруулалттай холбож, өнөөдрийн санхүүжилтийг ирээдүйн тогтвортой хөгжлийн суурь болгох нь Хөгжлийн сангийн үндсэн ач холбогдол юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 13, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 13, 2026 at 01:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]