Ministry of Foreign Affairs of Mongolia

08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/25/2026 04:06

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Дарга Б.Батцэцэг хэлэлцээг урагшлуулах асуудлаар төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Дарга Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн өглөө Бразил, Герман, Египет, Кени, Франц, Хятад Улсын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүлээн авч уулзан Бага хурлын яриа хэлэлцүүлгийг урагшлуулах, хэлэлцэх хэрэг болон сэдэвчилсэн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлаар харилцан дэмжиж, хамтран ажиллахаар тохиролцов.

Бага хурлын Дарга Б.Батцэцэг мөн өдөр Талуудын бага хурлын Товчооны гишүүд, хороодын дарга нар, зарим гол тогтоол, баримт бичгийн хэлэлцээг удирдагч нар, мөн Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын дирдлагатай ажил хэрэгч өдрийн зоог зохион байгуулав.

Тэрбээр Бага хурлыг даргалагчийн зүгээс хурлын үйл явцыг саадгүй явуулах, оролцогч талуудын байр суурийг нээлттэй, ил тод байдлаар сонсон зөвшилцөлд хүрэхүйц шийдэл гаргахын тулд гаргаж буй хүч чармайлт, хийж буй ажлынхаа талаар танилцуулав.

Уулзалтад оролцогчид Бага хурлын хуралдаан, хэлэлцээний явц, гарч буй ахиц дэвшил, тулгарч буй асуудлын талаар илтгэн танилцуулж, цаашдын төлөв байдлын талаар санал солилцов. See less

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 25, 2026 at 10:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]