08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/27/2026 00:30
Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 15 дугаар багт хэрэгжиж буй "Тохилог гудамж" төслийн хүрээнд 6 дугаар хэсгийн хүүхэд багачуудын ая тухтай, аюулгүй орчинд тоглож наадах шинэ тоглоомын талбайг байгуулж, ашиглалтад орууллаа.
Тус бүтээн байгуулалт нь иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан 15 дугаар багаас сонгогдсон Сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Түвшинтөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн юм. Шинэ тоглоомын талбайтай болсноор хүүхэд багачууд чөлөөт цагаа эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд өнгөрүүлэх боломж нэмэгдэж байна.
Иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсож, тэдний хэрэгцээнд нийцсэн хүүхдэд ээлтэй, тохилог орчныг бүрдүүлэх "Тохилог гудамж" төслийн ажил цаашид үргэлжлэн хэрэгжих юм.