Ministry of Foreign Affairs of Mongolia

02/27/2026 | Press release | Distributed by Public on 02/27/2026 22:59

REGISTRATION FOR “MONEY TREE 2025” FESTIVAL HAS BEEN OPENED

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах "Мөнгөн мод 2025" наадамд нэр дэвшихийг урьж байна. Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам, шилдэг уран бүтээл шалгаруулах үйл ажиллагааны удирдамж, нэр дэвших маягт татах линкийг та бүхэн доорх линкээр дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

https://shorturl.at/GXY8d / Линк /

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Материал хүлээн авах хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөний Г корпус, 6 давхар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар мөн [email protected] цахим хаягаар материалаа ирүүлэх боломжтой.

☎️Холбогдох утасны дугаар: 51-264945, 51-264947

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 28, 2026 at 04:59 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]