Ministry of Foreign Affairs of Mongolia

07/04/2025 | Press release | Distributed by Public on 07/04/2025 14:59

STATUS OF GRASSLAND PLANTS IN CENTRAL PROVINCE

Бэлчээрийн ургамлын ургалт 06 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд буюу Угтаал, Жаргалант, Сүмбэр, Цээл сумдын нутгаар муу, 50 орчим хувьд дунд, 40 орчим хувьд хэвийн байна. Агаарын температур нийт нутгаар дунджаас дулаан, тунадас олон жилийн дунд жаас бага орсон тул бэлчээрийн ургамлын ургалтын байдал өмнөх арав хоногоос муудаж хэвийнээс гандуу болоход хүргэсэн. Ихэнх сумдын нутгаар 06 дугаар сарын III-р арав хоногийн ихэнх хугацаанд 30 хэмийг давж халсны улмаас таримал болон бэлчээрийн ургамал гандах төлөвтэй болоод байна. Нийт нутгийн 22.2 хувь буюу Сэргэлэн, Лүн, Баянхангай, Угтаал, Жаргалант, Сүмбэр сумдын нутгаар гантай, 40.7 хувь буюу Баянчандмань, Зуунмод, Алтанбулаг, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баянцогт, Өндөрширээт, Залуучууд, Аргалант, Заамар, Борнуур сумдын нутгаар гандуу, 37.0 хувь буюу Бүрэн, Баян-Өнжүүл, Баян, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Архуст, Баянжаргалан, Баянцагаан, Эрдэнэ, Батсүмбэр сумдын нутгаар хэвийн байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 04, 2025 at 20:59 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io