03/01/2026 | Press release | Distributed by Public on 03/01/2026 21:24
Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газарт "Архив бичиг хэргийн эрхлэгч"-ийн байнгын ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
Нэг: Тавигдах шаардлага
• Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Мэргэжил: Төрийн захиргааны болон архивч мэргэжилтэй
• Мэргэшил: Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх,
• Ур чадвар: Монгол бичгийн дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх, компьютерын өргөн хэрэглээний программ ашиглаж чаддаг байх, багаар ажиллах чадвартай, ачаалал даах чадвартай байх Туршлага: Архивч, бичиг хэргээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Хоёр: Бүрдүүлэх материал
• Ажилд орохыг хүссэн өргөдөл, • Төрийн албан хаагчийн анкет
• Дипломын хуулбар
• Иргэний үнэмлэхийн хуулбар