12/11/2025 | Press release | Distributed by Public on 12/11/2025 00:42
Байгууллагын эрхэм зорилго: Байгууллагын эрхэм зорилго:Хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол,нийгмийн халамжийн үйл ажиллагааны төрөл,чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийгажилтай, орлоготой болгох, ядуурлыг бууруулах,мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг чанаржуулах,Монгол хүний амьдралын чанарыг сайжруулахад оршино. Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг: Хүн амын хөдөлмөрлөх эрхийг хангах боломж, нөхцөлийг бүрдүүлж, ажиллах хүчний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ядуурлын түвшинг бууруулах. Үндэсний хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх. Нэг цонхны бодлогоор Монгол улсын иргэдийн дотоод, гадаадын мэргэшсэн хүний нөөцийн зах зээлд гарах гарц нь болох. Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, тэгш шударга, чанартай хүргэх чадварыг байнга дээшлүүлсэн суралцагч байгууллагыг хөгжүүлэх, стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг дээшлүүлэх. Байгууллагын гадаад, дотоод харилцааг хөгжүүлж салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх талаар хамтран ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний цахим мэдээллийн нэгдсэн сүлжээг боловсронгуй болгож, төрийн зохих байгууллагуудын сүлжээ, мэдээлэлтэй нэгдмэл байдлыг хангах Цаашид байгууллагын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргах зорилгоор ISO:9001:2016 олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа, хяналтын хэлтсийн дарга: М.Дэлгэрмаа
Холбоо барих утас: 99284849
Цахим шуудан: [email protected]