Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 20:42

ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНИЙГ 2026 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР ХҮРГЭЖ БАЙНА

Аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд хийсэн зарим гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ажиглалтаар долоо хоногийн өмнөх үнэтэй харьцуулахад сүү (л) 25.0 хувиар, байцаа (кг) 11.1 хувиар, сонгино (кг) 7.7 хувиар, хүрэн манжин (кг) 6.9 хувиар, лууван (кг) 6.7 хувиар, үхрийн мах (кг) 3.8 хувиар, дизель түлш (л) 0.8 хувиар тус тус өсөж, төмс (кг) 11.7 хувиар буурсан бол Алтан тариан 1-р гурил (кг), хонины мах (кг), ямааны мах (кг) , цагаан будаа (кг), элсэн чихэр (кг), АИ-92 (л), АИ-95 (л), өндөг (ш), талх (ш) зэрэг зарим гол нэр төрлийн барааны үнэ тогтвортой байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 02:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]