President of Mongolia

07/15/2025 | Press release | Distributed by Public on 07/15/2025 03:32

Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ

2025/07/15 5:18:05

Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Сан Марино Улсын төрийн тэргүүд Дөниз Бронзетти, Итало Риги нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

"Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын найрсаг ард түмэнд Сан Мариногийн ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд гүн хүндэтгэл илэрхийлж, ажлын амжилт, танай ард түмэнд хөгжил цэцэглэлт, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөж байгааг хүлээн авна уу" гэжээ.

President of Mongolia published this content on July 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 15, 2025 at 09:32 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io