Ministry of Foreign Affairs of Mongolia

08/19/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 21:27

Газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

Монгол орны байгаль орчин, уур амьсгалын хувьсал өөрчлөлт, түүнээс үүдэх эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, төр, нийгэм, эдийн засгийн салбаруудыг бодит мэдээллээр хангах үүднээс Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, ШУА-ын Газарзүй гео экэологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран "Монгол орны цөлжилтийн атлас" шинэчлэн боловсрууллаа. Тус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм. Үнэлгээг 1991-2025 оны урт хугацааны мэдээлэлд тулгуурлаж, газрын ажиглалт, дэлхийн болон бүс нутгийн өгөгдөл, зайнаас тандан судалгаа, орчин үеийн орон зайн шинжилгээ, загварчлалын аргыг хослуулан боловсруулсан байна. Ингэснээр өнгөрсөн өөрчлөлтийг баримтжуулаад зогсохгүй цаашдын эрсдэл, хандлагыг үнэлэх шинжлэх ухааны мэдээллийн суурь болсон юм.

Монгол орны цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр манай орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. Түүнээс нэн хүчтэй 0.6 хувь, хүчтэй 9.4 хувь, дунд 43.2 хувь, сул 28.7 хувь, илрээгүй/өөрчлөлтгүй 18.1 хувь тус тус байна.

Судалгааны гол үр дүнгээс:

- Нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн;

- 93.3 хувьд хөрсний чийг буурах хандлага илэрсэн;

- Нийт гол мөрний 60 орчим хувьд урсац буурч байна;

- Нийт нутгийн 53.5 хувьд ган эрчимжих хандлага ажиглагджээ.

Эх сурвалж: ЦУОШГ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 19, 2026 at 03:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]