09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 21:01
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хот тосгон бусад суурины газар, тариалан болон атаршсан газрын хянан баталгааны тайланг хянаж, хүлээн авах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын даргын 2026 оны 09-р сарын 08-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар баталсан. 2026 оны 09-р сарын 18-ны өдөр "Инженер геодези" ХХК гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүнг ажлын хэсэгт танилцуулж, хүлээлгэн өглөө.
Дээрх ажлын хүрээнд 14 сумын төв, бусад тосгоны газруудын 66253 га талбайг хамруулж, 150 мониторингийн цэгт агрохимийн 153, механик бүрэлдэхүүний 257, хүнд металлын 311, эрүүл ахуйн 154 дээжид лабораторийн шинжилгээ хийлгэхэд, 77 цэгт хүнд металл, 65 цэгт эрүүл ахуйн бохирдол илэрсэн байна. Мөн элэгдэл эвдрэлд өртсөн талбайн хэмжээ, нөлөөллийг тооцож, дроны зураг авч, газар ашиглалтын зөрлийг (илүү, дутуу ашиглалтыг) тооцсон байна. Цаашид харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд газар ашиглалтын зөрчлийг арилгах, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулах шаардлагатайг дээрх судалгаа харуулж байна.
Тариалан атаршсан газрын 12 сумын 976.7 га газрын 209 нэгж талбарт 18 мониторингийн цэгт, 38 цэгт хөрсний дээж авч шинжлүүлсэн байна.