11/17/2025 | Press release | Distributed by Public on 11/18/2025 02:09
Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй "Дулаахан" аянд айл өрх, аж ахуйн нэгжүүд нэгдэж, хоол хүнс, хувцас хэрэглэл, эд материалын хандив өргөсөөр байгаа билээ.
Тэгвэл тус аянд ТАВДУГААР цэцэрлэгийн хамт олон нэгдэж, дулаан хувцас, хоол хүнс, эд материалын хандив өглөө.
Бусдын төлөө гэх халуун сэтгэлт танай хамт олонд талархал илэрхийлье.
Манай байгууллагын зүгээс хүйтний улиралд эрсдэлт нөхцөл дэх хүүхдүүдийг дулаан явах, ханиад томуу тусах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор "Дулаахан" хандивын аяныг өрнүүлж байгаа юм. Иргэн, аж ахуйн нэгжүүдийг "Дулаахан" аянд нэгдэхийг уриалж байна.