09/17/2025 | Press release | Distributed by Public on 09/17/2025 21:04
Тус газрын даргын баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Толбо, Дэлүүн сумдад ажиллалаа. Энэхүү шалгалтын зорилго нь бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа болон нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжийн зарцуулалт, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж зэрэг олон чиглэлээр үнэлгээ хийгдэж, цаашид сумдын мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх, зөвлөн туслах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх юм.