Ministry of Foreign Affairs of Mongolia

12/03/2025 | Press release | Distributed by Public on 12/03/2025 23:27

“ДЭМ ДЭМЭНДЭЭ-20” САЙН ҮЙЛСИЙН АЯНЫ “ГЭР ГАРДУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭ ЦЭЭЛ СУМД БОЛЛОО.

✅ Арга хэмжээг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Ариунсанаа, Улаан загалмайн хорооны дарга Ч.Батзориг, Цээл сумын Засаг дарга Д.Буянбаатар, ИТХ-ын дарга, УЗ анхан шатны хорооны тэргүүн Д.Баяртунгалаг нар нээж үг хэллээ.

✅Арга хэмжээний хүрээнд Цээл сумын 1 өрхөд иж бүрэн 5 ханатай өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгч, "Содон" хүүхдийн хувцасны дэлгүүрийн эзэн Б.Мөнгөнтуулын хандивласан дулаан хувцас, Цээл сумын "Дэгжин сонголт" дэлгүүрийн эзэн Ч.Цоодол, "Баянхайрхан" дэлгүүрийн эзэн З.Мөнх-Очир нарын хандивласан гэр ахуйн барааг гардуулж, Байгаль хамгаалагч, СТА Ю.Батбилэг өргөө цагаан гэрийг мялааж ерөөл өргөлөө.

✅Аяныг дэмжиж хандивт нэгдсэн Цээл сумын нийт хандивлагч болон аяныг чиглүүлэн зохион байгуулсан Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Я.Батгэрэл нарт талархал илэрхийлж, батламж гардууллаа.

✅Хүн бүрийн өгсөн бяцхан дэм, сэтгэлийн өглөг олон өрхийн гэр бүлд гэрэл нэмж, нийгэмдээ эерэг хандлагыг түгээлээ.

✅Хамтдаа гэрэлтүүлж, хамтдаа дэм болсон хүн бүхэнд талархал илэрхийлье. ✅Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 03, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 04, 2025 at 05:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]