Ministry of Foreign Affairs of Mongolia

06/11/2025 | Press release | Distributed by Public on 06/11/2025 23:41

OPENING OF THE CENTER OF EXCELLENCE FOR ENGLISH LANGUAGE TEACHING

"Англи хэл мэргэшлийн төв" 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Номын санд албан ёсоор нээлтээ хийв. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг оролцож, нээлтийн үг хэллээ.

Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ "Англи хэл мэргэшлийн төв" нь Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр улсын түншлэлийн гол багана болсон иргэд хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод, уг төвийн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэхэд хамтран ажилласан нийт оролцогч тал, ялангуяа хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч сургагч багш нар, Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпусын болон бусад англи хэлтэй улсын сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлж, цаашдын үйлсэд нь амжилт хүсэв.

Тус төв нь Монголын ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын англи хэлний багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд академик англи хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 200 гаруй монгол багшийг сургалтад хамруулаад байна.

"Англи хэл мэргэшлийн төв" нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен нарын 2024 оны 7, 8 дугаар сард харилцан хийсэн айлчлалуудын бодит үр дүн юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on June 11, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 12, 2025 at 05:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io