Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

08/10/2025 | Press release | Distributed by Public on 08/11/2025 00:07

ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ТҮЙМЭРТ ӨРТСӨН МАЛЧДАД ТУСЛАХ 'НЭГ ӨРХ- НЭГ ХОНЬ' ХАНДИВЫН АЯНЫ ХҮРЭЭНД:

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийн аюулд нэрвэгдсэн малчдад туслах "Нэг өрх- Нэг хонь" хандивын аян Өлзийт сумаас амжилттай эхэлж байна.

Тус хандивын аянд нэгдэж Өлзийт сумын малчин өрхүүд нийт 238 малыг /216 хонь, 22 ямаа/ цуглуулж эрүүл мэндийн үзлэг оношилогоо, ариутгал халдваргүйтгэл малын угаалгыг бүрэн хийж гүйцэтгэн "МАХ МАРКЕТ" ХХК-ний зориулалтын автомашинд ачиж, малыг хүлээн авахаар ирсэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал зүйчид хүлээлгэн өгч ажиллалаа.

Хандив өргөсөн нийт малчдадаа болон мал цуглуулах ажлыг гардан зохион байгуулсан сумын Багийн Засаг дарга нар, үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн сумын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд болох "Ембүүт булаг" ХХК, "Баян хөх овоо"ХХК мал цуглуулах, тосч авах, хариулж маллах, ачиж явуулах ажлыг хамтдаа хийж гүйцэтгэсэн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон, Эрүүл мэндийн төвийн хамт олон, хамтран ажилласан Аймгийн ЗДТГ, Хүнс, Хөдөө аж ахуйн газар та бүхэндээ БАЯРЛАЛАА.

Дундговьчууд хамтдаа хүчтэй.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 10, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 11, 2025 at 06:07 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]