Ministry of Foreign Affairs of Mongolia

09/02/2025 | Press release | Distributed by Public on 09/02/2025 20:20

Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Ацуко Окудаг хүлээн авч уулзлаа

ЦХИХХЯ нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Ази, Номхон далайн кибер сургуулилтыг 2025 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд 26 орны 200 орчим төлөөлөгчид оролцож байна. Хатагтай Ацуко Окуда "Ази, Номхон далайн кибер сургуулилтыг 2025"-д оролцож байна.

Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд боломжит санал, санаачилгуудын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 02, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 03, 2025 at 02:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]